УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Д.Тулга / Улстөр

uih

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөлд тусгаснаар хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол хийж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгаад байна. Түүнчлэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгажээ. Үргэлжлүүлэн хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.