Хоёр хөрштэй хийх худалдааны балансад анхаарал хандуулж байна

Д.Тулга / Эдийн засаг

purevsurenМонгол Улсын Гадаад хэргийн сайд, ОХУ-Монгол Улс хоорондын Засгийн газрын комиссын дарга Л.Пүрэвсүрэн ОХУ-ын томоохон бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр хөрштэй харилцах асуудлыг Гадаад хэргийн сайд мөн хариуцдагийн хувьд тус улсын бизнесийн томоохон төлөөлөгч ОХУ-ын эрчим хүчний ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин тэргүүтэй зочидтой уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа болон ОХУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл солилцож ярилцав.

Гадаад хэргийн сайдын хувьд хоёр хөрштэй тэгш хамтын ажиллагаатай байхыг эрмэлзэж манай улсын гадаад худалдааны бланс нэг тал руу тэнцвэргүй, хэт нэг тал руу хазайсан байгаад ихээхэн анхаарал хандуулж байгаа бололтой. Учир нь, манай улсын өнгөрсөн жилийн гадаад худалдааны блансаас харахад нийт экспортын БНХАУ 91.7 хувь, харин ОХУ 0.9 хувийг эзэлж байгаа гэсэн мэдээ байна.

ОХУ-ын эрчим хүчний ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын зарим гишүүд, сайд нартай уулзах юм байна. ЕСН группын Ерөнхийлөгч Григорий Березкин 1991 онд “Евросевернефть” компанийг байгуулж улмаар тус компани нь ЕСН групп болон шинэчлэгдсэн.

ЕСН групп нь томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүдэд хөрөнгө босгох чиглэлээр ажилладаг бөгөөд голдуу эрчим хүч ба уул уурхай салбаруудад үйл ажиллагаа явуулдаг. Мөн ЕСН группийн компаниуд орон сууц болон Оросын томоохон аж үйлдвэрүүд болох Газпром, Роснефть ба ОХУ-ын төмөр замын газар гэх байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:33


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.