Системийн доголдол дахин гарчээ

Д.Тулга / Нийгэм

pejgu

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу VPN тусгай төхөөрөмжөөр аж ахуй нэгжүүдийн мэдээллийг авч эхэлсэн. Өнөөдөр өглөө Ашигт малтмалын газрын цахим хуудаст “Цахим дугаар олгох системд доголдол гарсан тул өнөөдрийн дугаар олгох ажиллагааг хүчингүйд тооцлоо. Хуваарийн дагуу 2 дугаар сарын 3-ны Мягмар гарагт та дахин хандана уу” гэсэн байв.

Хэдхэн хоногийн өмнө ТЕГ-ын Кибер аюулгүй ажиллагааны газар төрийн нууцтай холбоотой асуудлаар шалгалт хийсэн. Ашигт малтмалын газарт цахим дугаар авахын тулд Virtual Private Network буюу /VPN/ хиймэл хувийн сүлжээ болох давхар хамгаалалт, хяналтын системийг ашиглан өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтэрнэ. VPN төхөөрөмж нь 280 мянган төгрөгийн үнэтэй.

-БҮРТГЭЛИЙН СИСТЕМ НЬ НЭЭГДЭЭГҮЙ АЧААЛЛАЖ БАЙХ ХООРОНД 30 КОМПАНИ БҮРТГҮҮЛСЭН БАЙЖЭЭ-

Бүртгэлд оролцож байгаа зарим компаниудаас уг асуудлаар тодруулахад бүгд нэг л хариулт хэлж байлаа. Энэ нь “Бүртгэлийн систем нь ч нээгдээгүй ачааллаж байх 10-20 секундын хооронд хэдийнэ 30 компани бүртгүүлчихсэн байна билээ. Систем нь өөрөө нээгдээгүй байхад ингэж болдог юм уу” гэсэн юм. Уг нь хакердах ямар ч боломжгүй хэмээн албаны хүмүүс нь мэдээлж байгаа. Өмнө нь сүлжээний ачаалал үүссэн гэж байсан. 300 хүн хандахад ачаалал үүсэхээр сервер хаана ч байхгүй гэдгийг ямар ч хүн мэдмээр. Угтаа бол өөр аргаар бүртгүүлээд байгааг албаныхан мэдсэн учир өнөөдөр цахим дугаар олголтоор бүртгүүлсэн 30 компанийн эрхийг цуцалсан бололтой.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.