Засгийн газар шинээр бонд гаргана

Д.Тулга / Эдийн засаг

ZasagЭдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд бонд гаргахаар болсон юм. Засгийн газар Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтарч ажиллахаар мэргэжлийн хүмүүсийг урьж, судалгаа дүгнэлт гаргуулаад ямар хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх вэ гэдэг талд Засгийн газар анхаарч эхлэв. Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтад үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүд хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Сангийн яам, аудитын байгууллагын мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа аж. Өвлийн улиралд уул уурхайн салбар зогсонги байдалд ордог. Түүнийг дагаад төсвийн орлого бүрдэхэд хүндрэлтэй байдаг учраас Засгийн газар богино хугацаатай бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөх арга хэмжээ авахаар шийдсэн байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.