“Саусгоби сэндс”-ийн удирдлагуудад 5.6 жилийн ял оноолоо
"Саусгоби сэндс” компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа 90 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн татвар буюу ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийснийг нь тогтоож, эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин болон Филиппин улсын иргэн Каужуком, Дэвид нарт холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж, 5.6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Т.БАТСҮРЭН
Сэтгэгдэл