Идэр есийн хүйтэнд эцэг, эхчүүд гадаа хонож байна

Д.Тулга / Нийгэм

Гадаа хоносон эцэг эхчүүд, өглөөний 07.00 цаг

Хан-Уул дүүргийн наймдугаар хороо хүүхдийн цэцэрлэггүй олон жилийн нүүр үзэж буй юм. Тухайн хорооны иргэд бусад хороодын цэцэрлэгт хүүхдүүдээ өгөх гэж багагүй хэл ам болдог байна. Тун удахгүй тус хороонд 209 дүгээр шинэ цэцэрлэг ашиглалтад орохоор болжээ. Наймдугаар хорооны оршин суугчид шинэ цэцэрлэгтэй болсондоо сэтгэл хангалуун байгаа ч хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд өчигдөр оройны 20.00 цагаас хойш цэцэрлэгийн гадаа хонож дугаарлажээ.

Өчигдрийн байдлаар тус цэцэрлэгийн гадна 160 гаруй эцэг, эх дугаарлан хоносон байна. Машинтай хүмүүс цэцэрлэгийн гадаа дугаараа алдахгүйн тулд ээлжлэн хоносон бол машингүй нь бусдын машинд 10 мянган төгрөг төлж дулаан хоносон тухай эцэг эхчүүд хэлж байна. Идэр есийн хүйтэнд цэцэрлэгийн гадаа эцэг эхчүүд хонож байхад тус цэцэрлэгийн эрхлэгч Э.Батнавч үүнийг анзаарах ч сөхөөгүй дулаан цэцэрлэгтээ тухлан сууж байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байсан юм. Шөнөжин даарсан эцэг эхчүүд дугаараа хүлээж тэвчилгүй цэцэрлэгийн хашааг давснаас болж багагүй хэл ам гарч, цагдаагийн хамгаалалт хүртэл авчээ.

Намрын жиндүү шөнө хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж хоносон тухай эцэг эхчүүд ярьдаг бол Хан-Уул дүүргийн наймдугаар хороо буюу Яармагт ийнхүү хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн иргэд дүн өвлийн хүйтэн шөнийг цэцэрлэгийн гадаа өнгөрүүлж байна. Тус цэцэрлэгийн бүртгэл өглөө эхэлсэн ч өдөртөө багтаж бүртгүүлж чадахгүй байгаа аж. “Хасах 30 хэмийн хүйтэнд дахиж яаж хононоо” хэмээн эцэг эхчүүд ярилцаж буй юм байна. Цэцэрлэгийн удирдлагын зүгээс зохион байгуулалттай бүртгэл явуулсан бол эцэг, эхчүүд өвлийн шөнийг гадаа өнгөрүүлэхгүй байсан болов уу. Цэцэрлэг дагасан хэл ам өвөл ч гэсэн үргэлжилж байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.