Үнэрч нохой хулгайн хэрэг илрүүлжээ

Д.Тулга / Хууль

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Х нь манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгахад гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн их, дунд, бага таван мөнгөн аяга, Sharf маркын 32 инчийн LED зурагт алдагдсан байжээ. Хэргийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Д.Чингэлийн Мастерёо дуудлагатай эрэлч нохой хэргийн газраас үнэр авч эд мөрийн нотлох баримт олж илрүүлсэн байна. Одоо хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.