Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшихийг дэмжлээ

Д.Тулга / Улстөр

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Г.Уянга эсрэг саналтай байлаа. Үүнд ажлын хэсгээс хариулт өгсөн юм.

Г.Тэмүүлэн: -Томоохон төслүүдийн үр өгөөжийг тогтвортой байлгах үүднээс хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа. Төсөл ашигтай ажиллах тусам ногдол ашгийн шууд өгөөжийг Монголын тал хүртэх болно. Мөн дараа дараагийн төслүүдэд ч ач холбогдолтой юм” хэмээн хариулав.

Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орсноор улсын төсөвт төлбөр, татвар хураамжаар орлого оруулахаас гадна ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ногдол ашгийн хувиар орлого хуваарилагдаж, энэ орлого улс орны хөгжилд зарцуулагдана гэж үзэж байгаа. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн хувьд хамтарсан “Эрдэнэс-Гацуурт” ХХК байгуулагдсанаар төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзжээ. Учир нь эдийн засаг тогтворгүй энэ цаг үед урьдны туршлага болох Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байснаасаа сургамж авч энэ удаад 20 хувийг эзэмших нь эрсдэл багатай хэмээн үзэж Гацууртын ордын 20 хувийг төр эзэмшихийг дэмжлээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.