Реппер Цэцээ хүүхэд багачуудыг уншлагын танхимтай болголоо

Д.Тулга / Боловсрол

Реппер Н.Цэцээ буюу Н.Цэцэнбилэг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд бага насны хүүхдүүдэд зориулсан ном унших хэсэг байгуулах зорилгоор өнгөрсөн жил хандив цуглуулж байсан билээ. Тэрээр өмнө нь Мобиком корпорациас зарласан “Зүрх бүхний төлөө” зорилтот хөтөлбөрт “Гэр бүлийн номын сан” байгуулах төслөөр оролцож байсныг бид мэднэ.

Реппер Н.Цэцээ өнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санг “Гэр бүлийн уншлагын танхим”-тай болгож тохижуулжээ. Энэ танхимд Хүүхэд багачууд ээж, аавын хамт ирж ном унших, уншуулах боломжтой. Цэцээ уг төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Ном ба Ирээдүй” хандивын тоглолтыг зохион байгуулсан байсан юм. Мөн Мобиком корпораци Цэцээгийн төслийг дэмжин зургаан сая төгрөг олгосон байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:54

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.