Иргэд алба хаагчдад талархал илэрхийлжээ

Д.Тулга / Хууль

Засгийн газрын 11-11 төвд цагдаагийн алба хаагчдад хандсан олон арван талархал ирдэг. Тодруулбал сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч Н.Гэрэлт-Од болон бусад ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсанд иргэн С.Төмөр болон түүнийг гэр бүлээс, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид хамт олон гал алдаж, осол гарахад түргэн шуурхай үйлчилж өгсөнд тус дүүргийн хэсэг оршин суугчдаас 11-11 төвөөр дамжуулан талархал ирүүлжээ.

Мөн энэ сарын 17-ны өдөр гэрээсээ эд зүйлсээ алдахад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Н.Тунгалаг түргэн шуурхай ажиллаж олж өгсөнд, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ариунзаяа өргөдлийн дагуу түргэн шуурхай үйлчилж өгсөнд талархсан мэдээллүүд тус төвд иржээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.