Үүрэн холбооны үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна гэв

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Манай улсад сүүлийн 20 гаруй жил бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Тус корпораци нь 1995 онд Мобиком компанийг байгуулсан, манай улс дахь гадаадын анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд тус корпораци оролцож буй.

Монголын үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна, иймд тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг ноён К.Накамура Ерөнхий сайдаас хүслээ. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж Засгийн газрын тэргүүн хэлэв.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.