Д.Лүндээжанцан: Дор бүрнээ хичээж, эдийн засгаа эрчимжүүлэх хэрэгтэй

Д.Тулга / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар 6 асуудал хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

С.Бямбацогт: -МАН-ын бүлгийн зүгээс эдийн засгийн хүндрэлийг давахын тулд 50 гаруй саналыг хүргүүлж Засгийн газартай хамтран ажиллахаар болсон билээ. Үүнээс 60 хувийг нь дэмжиж тусгасан юм. Гэтэл өнөөдөр АН-ын зүгээс уг асуудлаар хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзлээ. Мөн байнгын хороон дээр яригдсан нэг асуудал бол Нийслэлийн татвар болоод хөрөнгийн таварыг нэмэгдүүлэх тухай оруулж ирсэн явдал байлаа. Үүнийг МАН-ын бүлгийн зүгээс дэмжихгүй. өмч хувьчлалын тухай асуудлыг оруулж ирсэн нь цаг үеэ олсон асуудал биш гэж бодож байна. Эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдалд үнэ цэнэтэй компаниудаа хувьчлах нь зөв алхам биш. Үнэ цэнэ нь улам л буурна гэсэн үг. Нийгмийн салбарт хувьчлал явуулах тухай асуудлыг мөн оруулж ирсэн. Энэ нь улсын сургуулиуд, улсын эмэнлэгүүд багтаж байгаа шүү дээ. Хэрвээ эдгээрийг хувьчлах юм бол иргэдийн нуруун дээр ачаа ирнэ. Намрын чуулган хаах дөхүүлээд өмч хувьчлалын асуудлыг оруулж ирж байгааг дэмжихгүй”.

Д.Лүндээжанцан: -Эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдлаас дор бүрнээ хичээж байж л эдийн засагаа эрчимжүүлнэ. Аль болох хохирол багатайгаар давж гарахыг л бодох нь чухал. Бид Засгийн газартай хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй. Дэмжиж, хамтарч ажиллах болно. Гэхдээ болохгүй байгааг нь хэлэх үүрэгтэй гэж бодож байна” гэв.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.