Гадаад худалдааны тэнцэл анх удаа ашигтай гарчээ

Д.Тулга / Эдийн засаг

Өнгөрөгч оны нэгдүгээр сард манай улсын гадаад худалдааны тэнцэл 225.4 сая ам.долларын ашигтай гарсан нь сүүлийн 24 жилийн хамгийн сайн үзүүлэлт болжээ. Монгол Улсын гадаад худалдааны нөхцлийн индекс нэгдүгээр сард 1.770 нэгж болж өмнөх сараас 11.5 хувиар сайжирсан болохыг гадаад худалдааны нөхцлийн индекс 1.770 нэгж болсон байна.

Монгол улсын импортын үнийн индексийн бууралтад барилгын материалын үнэ буурсан нь ч мөн давхар нөлөөлжээ. Түүнчлэн индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ч 21.4 хувиар сайжирсан байна. Гадаад худалдааны нөхцөл сайжрахад экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өссөн, импортын үнийн индекс 15.3 хувиар буурсантай холбон тайлбарлаж байгаа аж.

Экспортын үнийн өсөлтөд зэсийн баяжмалын үнийн өсөлт голлох нөлөө үзүүлсэн бол импортын үнийн бууралтад машин тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ буурсан явдал нөлөөлжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.