Гольдролоороо яваа хэрэглээнд Л.Эрдэнэчимэг оролцох нь буруу

Д.Тулга / Хууль

erdenechimeg

РХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИАР НАЙМАН НЭРИЙН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД ХААГДАХ УУ-

Тамхины хяналтын тухай хуулийг батлуулж бараг л “миний хууль гэж өмчилсөн” УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийг санаачилж, УИХ-аар батлуулчих санаатай улайрч байна. Өнөөдөр монголд хэрэгжидэггүй хуулийн нэг нь “Тамхины хяналтын тухай хууль” болоод байгаа. Яг үнэндээ тамхи нууцаар зардаггүй дэлгүүр, мухлаг гэж алга. Энэ чигээрээ төрийн нэр хүнд унаж, монголын хууль гурав хоног гэдэг үг амьдрал дээр бодитоор хэрэгжих болсон. Энэ хуулийн зохиогч нь Л.Эрдэнэчимэг гишүүн.

Түүний санаачлаад буй “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийг энэ долоо хоногт хуралдсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцүүлсэн нь АН, МАН-ын олон гишүүний эсэргүүцэлтэй тулсан юм. Учир нь УИХ дахь АН-ын бүлгээс эсэргүүцэх гишүүд байсан бөгөөд тав хоногийн завсарлага авснаар энэ асуудал түр намжаад байна.

Гишүүдийн ихэнхи нь “Сүүлийн үед архидалт багассан. Архины хязгаарлалт хийснээр шагийн бизнес, далд худалдаа цэцэглэнэ. Иймээс архины хэрэглээг багасгах, ямар түвшинд архидалт их байгаад анхаарал хандуулах, ухамсарлуулах, соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатай” гэдгийг хэлж байсан юм. Энэ ч үнэн. Одоо үед хүмүүс архийг ухамсартай хэрэглэдэг болсон. Мөн энэ мэт гольдролоороо явж хэрэглээ, бизнест УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцох нь маш буруу.

Л.Эрдэнэчимэгийн Хуульд архинд хэрхэн хяналт тавих талаар дурьдсанг энд бичье.

Согтууруулах ундааны хяналтын тухай хуульд 5-10 мянган хүн тутамд нэг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байна гэж тусгажээ. Түүнийхээр Улаанбаатарын хүн амыг нэг сая гэж үзвэл нийслэлийн хэмжээнд 100-200 тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр байх нь. Харин орон нутагт 5000 хүн амтай сум цөөхөн. Тэгэхээр зарим суманд архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр огт байхгүй болж таарч байна. Учир нь хуулиараа хүн амын тоо гүйцэхгүй. Тэгэхээр найман нэрийн хүнсний дэлгүүрүүд үүдээ барих болж байна. Мөн ийм заалт бүхий хууль батлагдвал авлига, данхар төрийн бодлого жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж үзэх хүн ч олон байна.

Түүнчлэн архи согтууруулах ундааг худалдах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, цагдаа, Онцгой байдал, Татвар, Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн нэг жилийн хугацаагаар төрөл тус бүрээр нь олгож, түдгэлзүүлж, зөрчил гаргаагүй тохиолдолд хоёр жилээр сунгах юм байна. Оршин суугчдын 50-иас доошгүй хувийн саналаар худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж мөн хуульд заажээ.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгож, зөрчил гаргаагүй бол хоёр жилээр сунгана гэсэн байх юм. Ингэснээр зөвшөөрөл олгогч албан тушаалтнуудын авлига цэцэглэх, бизнес дэх төрийн оролцоо, дарамт нэмэгдэж болзошгүй юм. Эцэст нь найман нэрийн дэлгүүрүүд цөөрч, нэг хэсэг нь шагийн архи дэлгэрүүлж, тэр хэрээрээ нөгөө хэсэг нь хордох аюул гарах вий.

Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны 10 нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хавтгайруулан олгосноор зах зээл дэх архины нийлүүлэлт, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундаа хэрэглэх үндэс болж байна хэмээн хууль санаачлагч үзэж байгаа юм. Гэсэн ч архитай, архичидтай тэмцэхгүй бол болохгүй гээд хуулиар хааж боогоод улайрах нь сайн үр дүн авчрах нь юу л бол.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.