Хууль бус мод бэлтгэлтэй ингэж тэмцэнэ

Д.Тулга / Нийгэм

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг мод тээвэрлэлтийн зам болон модны захуудад хяналт тавьж эхлүүлэх ёстой аж. Тиймээс эхлээд хулгайн модны гол бүс болсон Сонгино хайрхан дүүрэгт тавих хяналтыг сайжруулах ёстой хэмээн албаныхан үзжээ.

Нийслэл рүү орж ирдэг модны 70, 80 хувь нь баруун хойноос буюу Тахилт, Найрамдлын замаар орж ирдэг. Тиймээс дээрх замуудын зангилаа цэгүүдэд пост ажиллуулах, хяналтын камер суурилуулах ёстой гэж Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийнхөн үзсэн байна.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын албан даалгаварт ирэх сарын 1-нээс хөдөлгөөнт эргүүл зохион байгуулах гэж тусгасан байгаа аж. Учир нь сар шинээс өмнө хулгайн мод нийслэл рүү орж ирэх үйл явц идэвхиждэг юм байна. Ихэвчлэн шөнийн 03:00-06:00 цагийн хооронд тээвэрлэлт хийгддэг учраас холбогдох мэргэжлийн хүмүүсийг хамтарч ээлжээр шөнийн ээлжинд гарах ёстой хэмээн ярилцжээ.

Түүнчлэн модны зах, хөрөө рамд ч тавих хяналтыг чангатгаж, 24 цагийн хяналтын камер суурилуулах ёстой гэв. Учир нь эдгээрт тавих хараа хяналт байдаггүй учраас хаанаас, ямар мод орж ирснийг хянах боломж байдаггүй аж. Мөн иргэдийн түлшний модны эрэлтийг хангах үүднээс үртэс, аргал, хомоол зэргээр түлш бэлтгэх, ОХУ-ын хямд модоор дотоодын модны жилийн хэрэгцээг хангах гэх мэт боломжтой гэсэн бүхий л арга замаар ой, модоо хамгаалах ёстой талаар ярилцжээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.