Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Д.Тулга / Нийгэм

zamСар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, худалдааны томоохон төв, зах орчмын замд явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, түгжрэл саатал үүсдэг.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А74 тоот захирамж гарч, автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 31, хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гаригт, сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 1, 8, 15-ны ням гаригт 10.00-20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцож болох зохицуулалт хийхээр боллоо.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр буюу 01 дүгээр сарын 31-ний өдөр таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцохыг хориглох юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.