Замын цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллана

Д.Тулга / Нийгэм

Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллах юм байна. Мөн нэмэгдлээр Олон нийтийн аюулгүй байдал хамгаалах газраас 65 албан хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг ажиллуулах юм.

Сонирхуулахад, 2013 оны цагаан сарын үеэр замын цагдаагийн газарт 3671 дуудлага хүлээн авч байсан бол өнгөрсөн жил 6765 болон нэмэгджээ. Мөн сар шинийн өдрүүдэд гэр хорооллын замын ачаалал эрс нэмэгдэж жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байраа буруу эзлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих хэрэг их гардаг байна.

Тиймээс тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.