Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Орон нутаг

Гурван он дамжсан ч баригдаж дуусаагүй сургуулийн барилга байгаа талаар “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцолж байна.

Баянхонгор аймагт ирэх жилүүдэд хүүхдийн тоо эрс нэмэгдэх хэтийн төлөвтэй байгаа нь зайлшгүй нэг шинэ сургууль барих хэрэгцээ үүсгэжээ. Иймд Баянхонгор сумын 9-р багийн нутаг дэвсгэрт 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 2013 оны наймдугаар сарын 28-нд эхлүүлсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд ашиглалтад оруулах ёстой боловч өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй байгаа талаар нутгийн иргэн мэдээллээ.

Тус сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Их наяд хөгжил” ХХК шалгарч, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.906.7 төгрөгийн ажил хийж байгаа мэдээлэл байна. Баянхонгор сумын энэхүү сургуулийн барилга нь 4 блоктой, 3 давхар хичээлийн байртай байхаар төлөвлөгджээ.

Өнгөрсөн оны зургадугаар сарын сүүлээр тус аймгийн Төсвийн тодотголд 2014 онд шинээр барих болон дуусгахаар төлөвлөсөн тус барилга байгууламжийг тусгасан байна. Харамсалтай нь өнөөдөр Баянхонгор сумын 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг дуусгаагүйд сумын иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж буй юм. Учир нь тус аймгийн төвийн сургуулиудын ачаалал норматив хүчин чадлаасаа 2-2.5 дахин давжээ. Шинээр сургууль барьснаар сургуулиудын одоо байгаа ачааллыг бууруулах, ээлжийн коэффицентийг 1.5-1.8 болгосноор үдээс хойш хүүхдийн авьяасыг хөгжүүлэх, хоцорсон сурагчтай ажиллах анги танхимын хүрэлцээ буй болж, багш өөрийгөө хөгжүүлэх боломжтой болно гэж үзсэн байна.

Барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлагдсан төсөвт өртөг нь 4693.5 сая төгрөг бөгөөд 2013 онд 600.0 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн бол 2014 оны тодотголоор 1153.4 сая төгрөг батлагдаж байжээ.

-ХАЗАЙЛТТАЙ БАГАНУУДЫГ ХҮЧИТГЭХ ХЭРЭГТЭЙ” ГЭСЭН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ-

Барилгын ажлын хяналтын явцад цутгамал хийцийн нэгдүгээр давхарын хэд хэдэн багана хазайж, хоёр давхарын цутгамал хучилтад ан цав гарсан байна. Энэхүү мэдээллийн дагуу өнгөрсөн онд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлийн ажлыг түр хугацаагаар зогсоосон байна. Гэвч гүйцэтгэгч “Их наяд хөгжил” ХХК-ийн ажилчид барилгын ажлыг үргэлжлүүлсэн хэвээр байгаа аж. Барилгын нийт төсөвт өртөг нь 5.4 тэрбум төгрөг юм байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, гүйцэтгэгч “Их наядын хөгжил” компанийн туслан гүйцэтгэгч гэгдэх “Баянхонгор констракшн” компаний үүсгэн байгуулагчдын нэг нь аймгийн засаг дарга асан Д.Жаргалсайхан аж.

Өнгөрсөн онд тус сургуулийн баригдаж буй барилгад ШУТИС-ийн БАС-ийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд “Барилгын төмөр бетон каркасан бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангаж байна. Төмөр бетон каркасын хучилтын хэв гажилт хотойлт нь шаардлагыг хангаж, төмөр бетон каркасын баганын хазайлт шаардлага хангахгүй байна. Хазайлттай багануудыг хүчитгэх хэрэгтэй” гэсэн зөвлөмж ирүүлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:35


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.