Гацууртын орд эргэлтэд орсноор 1000 орчим ажлын байр бий болно гэв

Д.Тулга / Эдийн засаг

gatsuurtУул, уурхайн яам олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид болон тус яамны төлөөлөгчид Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд ажилласан. Мөн Гацууртыг стратегийн орд, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ-ын намын бүлгүүдийн хурлаар, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа талаар мэдээлэв.

Гацууртын ордыг стратегийн ордод хамруулснаар баталгаат нөөц нь 50 тонн, тодорхой бус нөхцөлд үр ашигтай байх нөөц нь 25 тонн байгаа. Харин нийгэм эдийн засгийн үзүүлэлт нөлөөний хувьд стратегийн ордын шалгуурыг хангаж байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлэв. Уг ордыг эргэлтэд оруулахад уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажил хийх, 1000 орчим ажлын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн олборлосон алтыг Монголбанкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:29


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.