Хятадад 264 сая тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

china2014 оны эцсийн байдлаар, Хятадад 264 сая тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд байгаа дүн гарчээ. Тээврийн хэрэгслийн жолоочийн тоо 300 сая бөгөөд үүнээс автомашины жолооч 246 сая гаруй байгаа аж.

Энэ сарын 27-нд Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам энэхүү тоо баримтыг нийтэлснийг Хятадын Олон улсын Радио Телевизийн сүлжээ мэдээлжээ. Тус яамны зам тээврийн удирдлагын газрын албан тушаалтны танилцуулснаар, эдийн засаг нийгэм тогтвортой түргэн хөгжсөнөөр, иргэдийн машин тэрэг худалдан авах хэрэгцээ шаардлага оргил үедээ хүрч, Хятадын автомашины тоо хэмжээ маш хурдтай өсөх хандлагатай болжээ. 2014 онд, шинээр бүртгүүлсэн автомашин 21 сая 880 мянгад, шинээр нэмэгдсэн автомашны тоо 17 сая 70 мянгад тус тус хүрсэн байна.

2014 оны эцсийн байдлаар, Хятадад суудлын жижиг машин 117 саяд хүрсний 90.16 хувийг хувийн машин эзэлжээ. Бүх Хятадын хэмжээнд зуун өрх тутамд 25 машин, Бээжин хотын хувьд, зуун өрх тутамд 63 машин ноогдож байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.