Багшлах эрхийн шалгалтын бүртгэл ирэх бямба гаригт дуусна
Багшлах эрхийн шалгалтад одоогийн байдлаар 189 багш бүртгүүлээд байгаа аж. Багшийн мэргэжлээр төгссөн, багшлах эрх нь цуцлагдсан хүмүүсээс багшлах эрхийн шалгалтыг авдаг болсон. Уг шалгалтыг бүртгэл энэ сарын 3-наас эхэлсэн бөгөөд ирэх амралтын өдөр буюу 28-ны өдөр дуусна.
Мэргэжлээрээ гурваас дээш жил ажиллаагүй хүмүүсийн багшлах эрх автоматаар цуцлагддаг байна. Багшлах эрхийн шалгалтыг ирэх сарын дундуур авахаар төлөвлөжээ. Шалгалтыг цахимаар авах юм. Ингэхдээ ерөнхий, сурган сэтгэл судлал, эссэ бичлэг гэсэн хоёр шаттай байх аж.
Д.ТҮВШИН
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:50
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:50