Ерөнхий сайдын асуулгад 160.527 иргэн саналаа өгчээ

Д.Тулга / Улстөр

sanal

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригаас авч эхэлсэн юм. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр 2015 оны хоёрдугаар сарын 1-ний 23:59 цагийн байдлаар 3,206.145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 160.527 иргэн саналаа ирүүлээд байгаа ажээ. Өмнөх өдрийнх нь буюу санал асуулга эхэлсэн 2015 оны нэгдүгээр сарын 31-ний 15:00 цагийн байдлаар 1,669,756 хэрэглэгч рүү санал асуулгын мессеж илгээснээс 36.967 санал ирүүлсэн юм байна.

Санал асуулга хоёрдугаар сарын 3-ны 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.