Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулагдана. Тухайлбал, 11:00 цагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Ээдрээс цагийн бичээс” цахим номын нээлт Монголын үндэсний түүхийн музейд болно. Мөн Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн захиргаа хамтран түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол зохион байгуулна.

Дараа нь 12:00 цагт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болно. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцоно. Түүнчлэн 13:00 цагт Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын “Их Жанжин Д.Сүхбаатарыг сурталчилсны 50 жил” үзэсгэлэн Монголын театрын музейд болох аж.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.