Таксинуудыг зориулалтын есөн зогсоолд л зогсооно

Д.Тулга / Нийгэм

Нийслэлд улсын хөрөнгөөр барьсан таксины 27 зогсоолд шаардлага хангасан таксинууд зогсдоггүй аж. Иймд Нийтийн тээврийн газраас хүн ам ихтэй, хотын төвийн есөн зогсоолыг такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд хуваарилан өгсөн байна. Үүнийг өчигдрөөс мөрдөж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын такси үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Ахалбек “Иргэд та зогсоол хаана байдгийг мэддэгүй.

Эхлээд энэ есөн зогсоолд зориулалтын такси иргэдэд үйлчилнэ. Хэрэв үүнийг хэвшүүлж чадвал бусад зогсоолд ч зориулалтын такси зогсдог болно ” гэв. Нийслэлд 18 компанийн 667 такси үйлчилгээ үзүүлдэг байна. Иргэд таксины зогсоол хаана байдгийг мэддэгүй тул таксины есөн зогсоолд 10:00-20:00 цаг хүртэл зориулалтын таксинууд зогсоохоор болжээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.