Манай сагсчид легионеруудыг 102:98-аар хожив

Д.Тулга / Спорт

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Монголын үндэсний сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт Буянт-Ухаа дахь спортын ордонд гурван өдөр болж өндөрлөлөө. Сүүлийн өдөр буюу өчигдөр Монголын шигшээ баг АНУ-аас ирсэн легионер тоглогчдын багтай ширүүхэн тоглолт хийж, 102:98-аар ялалт байгуулсан юм. Тоглолтын эхний хоёр үед энэ тэнцүүхэн оноотой явж байсан ч гурвадугаар үед манай шигшээ багийн тамирчид арав гаран оноогоор хожигдож эхэлсэн. Гэвч тоглолтын сүүлийн үе эхлэхэд манай тамирчдын тоглолт сэргэж, онооны зөрүүг барьснаар ийнхүү дөрвөн оноогоор илүүрхэж хожил авлаа. Монголын шигшээ баг ийнхүү сүүлийн хоёр жил легионеруудын багийг буулган авч байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.