Серена Уильямс “Их дуулга”-д 19 дэх удаагаа түрүүллээ

Д.Тулга / Спорт

Талбайн теннисийн энэ оны анхны тэмцээн болох “Их дуулга”-д АНУ-ын тамирчин Серена Уильямс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ. Мельбурн хотноо болж буй тус тэмцээний 13 дахь өдөр эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын хооронд болоход 6:3, 7:5-аар дэлхийн манлай теннисчин ялалт байгуулсан байна. Тоглолт хоёр цаг орчим үргэлжилсэн аж. Серена Уильямсын хувьд тус тэмцээнд түрүүлснээр “Их дуулга”-ын 19 дэх цомоо хүртэж буй юм. Мөн тэрээр “Австралийн нээлттэй тэмцээн”-ий зургаа дахь түрүүгээ хүртжээ.

Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Мария Шарапова 11 жилийн ялагдлаа зогсоож чадсангүй. Мария Шарапова 2004 онд шилдэг найман теннисчин оролцдог “WTA Championships” тэмцээний финалд Серенаг хожиж байжээ. Харин түүнээс хойш тэд 15 удаа таарахад бүгдэд нь Серена хожиж байсан бол энэ удаа ч түүнийг буулган авч чадсангүй. Одоо тэдний тоглолтын харьцаа 17-2 болж, Серена түүнээс илүү гэдгээ дахин харууллаа.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.