Казиногийн тухай хууль бэлэн болжээ

Д.Тулга / Улстөр

casinoЗарим УИХ-ын гишүүдээс дахин Казиногийн тухай хууль санаачлан батлуулах тухай яриа гарсаар байна. Албаны эх сурвалжийн хэлснээр Улаанбаатарт казино байгуулах асуудал эрчимтэй яригдаж буй юм. Үүнтэй холбоотойгоор Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төсөл бэлэн болжээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр зэхэж буй юм байна.

Монгол улсад 1990-ээд оны дундуур Казиногийн тухай хууль батлагдаж, уг хуулийн дагуу казино байгуулах эрхийн тендер зарлагдсан бөгөөд "Мон Макао" компани уг тендерт ялсан. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн заргалдсанаар эцэстээ Монгол улсын түүхэнд анх удаа Улсын Их Хурлын 3 гишүүний эрхийг түдгэлзүүлж, улмаар шүүхээс авлигын хэргээр Мон Макао компанийн захирал Байгаль болон дээрх 3 гишүүн зэрэг хэд хэдэн хүнд ял оноож байв. Ийнхүү тендер хүчингүй болж, уг хууль ч цуцлагдсан билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.