Хакухо М.Даваажаргал хөдөлмөрийн баатар боллоо

Д.Тулга / Спорт

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын М.Даваажаргал сар шинийн өмнөхөн буюу морин жилийн сүүл мушгин Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж байна.

Түүний аав Монгол улсын Дархан аварга Ж.Мөнхбат Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч байсан юм. Тэрбээр 1994 онд Хөдөлмөрийн баатар болж байсан бөгөөд хүү нь 21 жилийн дараа аавынхаа хүртэж байсан цол тэмдэгээр шагнуулж аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар болсон анхны тохиолдол боллоо. Мөн мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй Какүрюү М.Ананд гавьяат тамирчин болсон юм.

Мөн өнөөдөр

Гавьяат малчин П.Батпүрэв, Д.Дашзэвэг

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Лувсангомбо

Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Баатарсүрэн

Гавьяат барилгачин С.Сандавдовжид, Ч.Баатаржав

Гавьяат тамирчин М.Ананд, С.Заяа

Гавьяат багш Д.Амар, С.Батсүрэн, Д.Мандахсан, Ж.Оюунчимэг, З.Хишигжаргал

Гавьяат дасгалжуулагч Л.Ням, Ч.Раднаабазар

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Пүрэв, Д.Галбадрах

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор сүмоч Б.Дашням нарыг тус тус шагнууллаа.

Э.БҮҮВЭЙebe

хакухо


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.