Дугаарын түр хязгаарлалтыг 3014 жолооч зөрчив

Д.Тулга / Нийгэм

jolooch2015 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэс нийт 380 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14 гарч, нэг хүн нас барж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 146 жолоочийг журамлан, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай”А74 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд өглөөний 10:00 цагаас оройн 20.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хяналт тавьж ажилласан байна. Энэ хугацаанд хязгаарлалттай бүсэд, хязгаарласан дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 3014 жолоочийн зөрчлийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.