Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно

Д.Тулга / Нийгэм

gazarНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дор дурдсан байршлуудад "Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа"-г зарлалаа. Энэ сарын 10-ны өдрийн 10.00 цагт Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд нээлттэй явагдах юм байна.

Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулахаар болжээ. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 08:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Өмчийн харилцааны газрын жижүүрийн дэргэд битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана. www.umch.ub.gov.mn цахим хаяг, 11 325209, 9905-6537 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭservantes


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.