Ашигт малтмалын газраас цахим дугаарын системийг туршилтаар явууллаа

Д.Тулга / Эдийн засаг

pejgu

Өнгөрсөн долоо хоногт Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз хүсэгчдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ үед дугаар олгогдох, систем доголдож систем ачааллахаас өмнө 30 компани бүртгэгдсэн гэх маргаан үүсч, нэг өдрийн дугаар олголтыг цуцалсан юм. Үүнд ААН, компаниуд дургүйцлээ илэрхийлж, дугаар олголтод ямар нэг гадны нөлөө байна хэмээн үзээд байсан билээ. Иймээс Ашигт малтмалын газраас туршилт явуулахаар болж өнөөдөр “Хайгуулын тусгай зөвшөөрөл авах аж ахуй нэгжүүд өргөдлийн дугаар олгох цахим системийг өнөөдөр 14.00 цагаас туршилтын горимоор ажиллуулна. Идэвхитэй оролцож, ямар нэгэн алдаа гарвал 263624, 263923 дугаарын утсаар мэдэгдэнэ үү. Энэ хугацаанд хийгдсэн бүх үйлдэл туршилтын зорилготой болохыг анхаарна уу” гэжээ. Одооогоор туршилтын үр дүн хараахан гараагүй байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.