ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг улираан томилов

Д.Тулга / Улстөр

chuulgan

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. С.Мэндсайханы мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагыг харгалзан энэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа тэрбээр хэллээ.

Мөн энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны даргыг улираан томилох тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Ингээд Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улируулан томилох тухай Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 42 нь буюу 91.3 хувь нь дэмжлээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.