АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилохыг дэмжлээ

Д.Тулга / Улстөр

chuulgan

Авилгатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцуулав. Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжсэн юм.

Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай. Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт Гүйцэтгэх ажлын хэлтсийн 1 дүгээр тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж. Ингээд УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжиж Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар томиллоо.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.