Роман Дмитриевийн нэрэмжит тэмцээнд манай тамирчид оролцоно

Д.Тулга / Спорт

chuluut buh

ОХУ-ын Сахагийн нийслэл Якутск хотноо ирэх сарын 7-8-нд олимпийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит тав дахь удаагийн залуучуудын олон улсын уламжлалт тэмцээн болох юм байна. Тус тэмцээнд залуучуудын улсын аварга болсон А.Нэргүйбаатар /“Хасу-Мегастарс” клуб, БТСДуС, 50 кг/, З.Занабазар /ҮБТДС, 55 кг/, С.Билгүүн /ҮБТДС, 60 кг/, Б.Бямбадорж /”Алдар” спорт хороо, 74 кг/, Г.Төрмөнх /Орхон аймаг, 96 кг/ нар дасгалжуулагч Б.Баттулга (Арслан)-ын удирдлага дор хүч үзэх аж.

Сахагийн спортын яам, бөхийн холбоо, Р.Дмитриевийн нэрэмжит Олимпийн нөөцийн спортын дунд сургууль хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээний жин тус бүрийн аварга бөхчүүд 45 мянган рублийн шагнал авдаг юм. Сонирхуулахад өнгөрсөн жилийн тэмцээнээс 74 кг-ын жинд Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх Э.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байжээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.