Оймс, трико биш ном бэлэглэхийг уриалав

Д.Тулга / Нийгэм

"Номтой нөхөрлөе" клубийнхэн Монголын уламжлалт цагаан сарын баяраар нэг нэгэндээ ном бэлэглэхийг уриалсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд "Номтой нөхөрлөе" клубийн тэргүүн Н.Хүлгэн хэлэхдээ "Монголчууд цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ биш Хятадын эдийн засгийг дэмждэг болоод удаж байна. Мөн өдрөөс өдөрт өсөж байгаа вальютаараа оймс, трико, шампунь зэргийн хэрэггүй, чанаргүй зүйл авдаг. Үүний оронд бид хоорондоо ном бэлэглэдэг болчихвол Монгол орон даяар оюуны асар том давалгаа өрнөх болно" хэмээсэн юм.

Албан бус мэдээгээр цагаан сарын баяраар нэг айл дунджаар 1,400,000 төгрөг зарцуулдаг, түүний 40 хувийг бэлэг авахад зарцуулдаг гэж тэд үзэж буй бөгөөд энэхүү уриалгыг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн байна. Тэд энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Тусгаар тогтнолын ордонд номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.