М.Энхсайхан: Ордоо худалдах тухай яриагүй

Д.Тулга / Эдийн засаг

enhsaikhanМонгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэгт Тавантолгой төслийн хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр “Хэлэлцээг намайг ганцаараа хийгээд байна гэж ойлгосон хүн байна. Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн голчлон ажиллаж байгаа” гэжээ.

Тэрээр “Нүүрсний үнэ унасан энэ үед Тавантолгойг худалдах нь зөв үү гэж будилах дарга байх юм. Ордоо худалдах тухай яриагүй, ордод хөрөнгө оруулагчийг татаж тэдний эрсдэл гаргаж хийх хөрөнгөөр Монгол босч ирэх тухай ярьж байгаа” гэв. Мөн Тавантолгойн хэлэлцээрийн явцын талаар Засгийн газарт долоо хоног бүр мэдээлж байгаа аж.

УИХ-ын зарим нэр бүхий гишүүд Тавантолгой төслийн хэлэлцээрийн талаар Монгол Улсын сайдад асуулга тавьсан юм. Тэд Үндэсний аюулгүй байдал, Хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлын талаар, Хөрөнгө оруулагч талуудын хувьцааны бүтэц, Төмөр замын гээд хэд хэдэн асуудлыг хөндөж тавьжээ. Харин М.Энхсайхан энэ асуулгад бичгээр албан хариу өгнө гэдгээ мэдэгдээд буй.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.