“Их Засаг”-ийн эхийг туурвин бүтээх шийдвэр гаргав

Д.Тулга / Хууль

ihzasag“Их Засаг”-ийн эхийг туурвин бүтээж, Үндсэн хуулийн цэцэд залах шийдвэр гаргасан тухайгаа Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаа өнөөдөр болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээний үеэр мэдэгдлээ. “Их Засаг”-ийн эх бичвэр уламжлагдан ирээгүйг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа “Их Засаг”-ийг эх сурвалж хэлбэрээр бэлтгэх санаачлагийг гарган ийнхүү “Их Засаг” төслийг эхлүүлэн хэрэгжүүлэх гэж байна.

Тус төслийн хүрээнд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Баярсайхан, Ц.Ням-Осор, Түүхийн ухааны доктор, профессор О.Батсайхан нарын зэрэг бүрэлдэхүүнтэй эрдэмтэн судлаачдын баг байгуулж, “Түүхэн эмхтгэл” болон бусад эх сурвалж, түүхэн баримт бичиг, эрдэмтэн судлаачдын бүтээлд тулгуурлан “Их Засаг”-ийг дээж бичиг /бүрэн хууль/ хэлбэрээр бэлтгэн гаргахаар зорьж байгаа ажээ.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцээс санаачлан зохион байгуулсан дээрх арга хэмжээний үеэр Цэцийн номын санг төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит болгов.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичлэгийн уралдааны дүнг танилцууллаа. Уралдаанд ирүүлсэн 17 бүтээлээс Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугарын “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, оюутан З.Баянсүрэн, Б.Оюунтуяа нарын “Амьд эрхзүй ба шүүгчийн ёс зүй”, багш Р.Очирбалын “Ирээдүй хойчийн эрх ба Үндсэн хууль” сэдэвт бүтээлүүдийг шалгаруулсан байна.

Мөн дээрх арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал гардуулах, “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээх шинэ номын танилцуулга тус тус боллоо.

Э.ЭГШИГЛЭНihzasagihzasag


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.