Улсын онцгой комисс шинэ бүрэлдэхүүнээр хуралдав

Д.Тулга / Улстөр

Хурлын эхэнд Улсын онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ комисст 10 сайд, 1 дэд сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон зайлшгүй шаардлагатай агентлагийн дарга нар багтдаг юм. Бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын ажиллах журам, хийсэн ажлын талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар танилцуулга хийлээ. й Монгол Улсын Шадар сайд комиссын даргаар ажиллах болсон 2009-2014 онд Улсын онцгой комисс 59, комиссын Ажлын хэсэг 21 удаа хуралдаж албан даалгавар 17, тогтоол 9, комиссын даргын тушаал 17-г гаргаж, Засгийн газрын 75 удаагийн хуралд асуудал хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын нөөц сангаас нийт 62,5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулан хүн ам, мал амьтан, орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зарцуулжээ. й Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Д.Цогт-Очир мэдээлэл өглөө. 1,3 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэмээр дулаан, 2 дугаар сард нутгийн баруун хагаст дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Шинэ он гарсаар баруун болон говийн аймгуудын цасгүй байгаа нутгуудар өдөртөө нэмэх градус давж дулаарсан. Агаарын температур дулаан байгаагаас хуурашилт ихэсч түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй. Түүнчлэн, томоохон гол мөрнүүдийн мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул баталгаатай зам, гүүрээр зорчих хэрэгтэй байгааг анхаарууллаа. й Эдгээр мэдээлэл болон комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Комиссын гишүүд үүрэн холбооны утсаа байнга нээлттэй байлгаж, хурал зарласан цагт шуурхай цуглах, аймаг, нийслэлийн Засаг дарга нар анхаарал хариуцлагаа өндөржүүлж ажиллах, шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийн асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг үүргийг холбогдох гишүүдэд даалгалаа. Түүнчлэн, эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажил хангалтгүй байгаад анхаарч, энэ ажлын тайланг танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.