Тендерийн урилга: Автомашин худалдан авах тендер шалгаруулалт

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2014 оны 02 дугаар сарын 24

Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийн даатгалын байгууллагуудын албан хэрэгцээнд автомашин худалдан авах тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: АМХА/2015-01

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Автомашин худалдан авах

Багц 1 Жип ангилалын /Хөдөө ажлын /автомашин

Багц 2 Суудлын автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын хэмжээ аль нэг жил нь 1 тэрбум төгрөгөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 500,0 сая төгрөгөөс багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2013, 2014/

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Нийлүүлхээр санал болгосон үнийн дүнгээс багагүй.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Автомашиныг албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулах эрхтэй буюу албан ёсны зөвшөөрөлтэй засварын төвтэй байна./Хавсарган ирүүлэх/

Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг батлагдсан маягтын дагуу харилцагч банк, ЗГ үнэт цаасаар ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 13/1,
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төлөвлөлт, Санхүү бүртгэлийн газар, 601 тоот, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн ахлах мэргэжилтэн
Д.Энхтуяа, Харилцах утас: 328030-609


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:37


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.