Ю.Цэдэнбалыг цагаатгахыг хүслээ

Д.Тулга / Улстөр

tsedenbalТөр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх 2016 онд тохиох юм. Түүнтэй холбоотойгоор Ю.Цэдэнбал академиас мэдээлэл хийв. Тус академийн гишүүд "Ю.Цэдэнбалыг цагаатгах тухай ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн бөгөөд яаралтай нааштайгаар шийдвэрлэж өгөх"-ийг хүсч байгаагаа мэдэгдсэн юм.

Ю.Цэдэнбал академиийн дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж хэлэхдээ “Ажлын хэсгийн дүгнэлтээ өгч, нэн яаралтай Цагаатгах тухай асуудлыг УИХ-д тавьж, шийдүүлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байна. Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн асуудал нь тодорхой улс төрийн хүчинтэй холбоотой. Энэ хүнийг цагаатгах тухай асуудлыг өнөөгийн төрийн эрхийг барьж буй улс төрийн намууд анхаарлынхаа төвд байлгаж, идэвхтэй ажиллахгүй байгаа учраас бид хэлэх ёстой гэж бодож байгаа” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.