Хөлбөмбөгийн холбооны их хурал түр завсарлалаа

Д.Тулга / Спорт

Монголын хөлбөмбөгийн холбооны их хурал өнөөдөр болж байна. Энэ хурлаар хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланг “Өлзийт Аккаунт Аудит” ХХК танилцуулах юм. Тус компани Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд аудит хийж, найман ноцтой асуудал байгааг танилцуулсан аж. Хуралд оролцож буй төлөөлөгчид төлөөлөгчид аудитын компанийг цаашид холбоонд ажиллуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

Одоогоор холбооны хурал түр завсарлаад байна. Удахгүй хуралдаан эргэн үргэлжилж, хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид А.Ганбаатар болон Б.Мэдрээ нар нэр дэвшээд буй.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.