Чулуугаар цохиж хүний аминд хүрсэн этгээдэд 10.1 жилийн ял оноов

Д.Тулга / Хууль

huuli2014 оны есдүгээр сарын 9-ний оройн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Халзан булагийн өндөр гэх газар Ж гэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А-тай маргалдан зодолдож, улмаар түүний толгойн тус газар чулуугаар цохиж санаатайгаар амийг нь хөнөөжээ. Тус хэрэгт Говь-Алтай аймгийн прокурор, хяналтын прокуророос зэрэгцэн хяналт тавьж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сум дундын тавдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.