“Охидын өдөрлөг” болно

Д.Тулга / Нийгэм

ohid

Охидод мэргэжлийн чиг баримжаа олгох “Girls Day”буюу “Охидын өдөрлөг” маргааш болох юм байна. Уг өдөрлөгийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ХБНГУ, Швейцарь болон Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа аж. Уг өдөрлөгөөр дунд сургуулийн охидод техникийн мэргэжлийн чиг баримжаа олгоход туслах мэдээлэл өгөх юм байна. Манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй уг өдөрлөг өдгөө дэлхийн олон оронд уламжлал болсон арга хэмжээ юм. Энэ удаад ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 12 дугаар сургуулийн ахлах ангийн 80 эмэгтэй сурагчийг оролцуулахаар болсон байна. Тэд бүтэн өдрийн турш техник технологийн дээд сургууль дээр техник мэргэжлийн талаарх мэдээ, мэдээлэл авч, сургалтын өрөө, танхим, багаж техниктэй танилцахаас гадна практик дадлагад суралцан, өөрсдийн авьяас чадварыг сорих юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.