Монгол эрдэмтэд эко технологи бүтээж, амжилттай туршчээ

Д.Тулга / Орон нутаг

arisМонгол мэргэжилтнүүд арьс, ширний үйлдвэрийн бохир ус, элдэв химийн бодисыг хүн байгальд сөрөг нөлөөлөлгүй болгох шинэ технологи бүтээжээ. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгээс энэ ажлын туршилтыг холбогдох яамдын тусламжтай амжилттай хийсэн байна.

Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн, доктор Ю.Дашбал “Энэхүү эко технологийг ашигласнаар арьс, ширний үйлдвэрүүд дотоод орчин болон ус, хөрс бохирдуулахгүй болно” гэж хэлжээ.

Уг технологийг манай эрдэмтэн судлаачид олон улсын туршлагаас судалж, өөрийн орны онцлогт тохируулан буулгасан байна. Одоогоор манайд арьс, шир боловсруулдаг 30 орчим үйлдвэр байдаг. Эдгээрт уг эко технологийг нэвтрүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:16

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.