Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглана
Засгийн газрын хуралдаанаар хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын барилга болгохоор барилгын ажлыг эхлүүлээд дутуу орхисон. Тэгвэл тус барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах шийдвэрийг өчигдрийн Засийн газрын хуралдаанаас гаргажээ. Хууль зүйн яамны харьяанд шилжүүлж конторын зориулалтаар ашиглах шийдвэр гарсан байсан юм. Энэ шийдвэрийг эргэн харж Хуульзүйн яамны харьяанаас Эрүүл мэнд, спортын яамны харьяанд шилжүүлж, 260-аас доошгүй ортой нэгдсэн эмнэлэг болгон ашиглахаар шийдвэрлэжээ. Цаашид барилгыг орчин үеийн стандартаар зохион байгуулж Хүүхдийн тасаг, мэс заслын тасаг, төрөх тасгуудыг байгуулах юм байна. Мөн төрийн алба хаагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхаар болсон байна. Эмнэлгийг энэ оны наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Э.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл