АН-аас томилогдсон сайд нар төрийн албан хаагчдаа халаагүй гэв

Д.Тулга / Улстөр

garamgaibaatar

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Таван толгойн төслийн ажлын хэсэгт явуулсан асуулгынхаа хариуг бичгээр авч, нэмэлт хэлэлцүүлэг үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн төрийн албан хаагчдын цотхотгол, халаа сэлгээний асуудал ихэссэн талаар мэдээлэл гарах болжээ. Үүнтэй болбогдуулан АН-ын бүлгээс томилогдсон сайд нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл авсан байна. Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яам, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боловсон хүчнээ ажлаас нь халсан, чөлөөлсөн асуудал байхгүй гэдгийг салбар хариуцсан сайд нар нь мэдэгджээ. Мөн МАН-аас томилогдсон сайд нартай уулзаж энэ талаар мэдээлэл авна гэдгийг АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар хэллээ.

Мөн Ардчилсан нам 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан талаараа бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэжээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.