Нийслэлд 240 хүүхдийн шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн ХУД-ийн VIII хорооны нутаг дэвсгэрт 240 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Шинээр нээгдсэн 209-р цэцэрлэг 10 бүлэгтэй, бүлэг бүрт 24 хүүхэд хамрагдах аж. Цэцэрлэгийн дотоод зохион байгуулалт, халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөө зэргийг бүрэн шийдвэрлэж өгсөн гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Э.Батнавч хэллээ.

Цаашид ХУД-ийн бага дунд боловсролын салбарт олон ажил хийгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг Даргын Хөдөлмөр Эрхлэлт, Нийгмийн Хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай нээлтийн үеэр илэрхийлсэн байна. Уг цэцэрлэгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:38

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.