Залуус амьдралын боломж тааруу айл өрхүүдэд нүүрс тараалаа

Д.Тулга / Нийгэм

nuursМонголын Залуучуудын Холбоо хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарласан. Энэ хүрээнд олон олон ажил санаачлан зохион байгуулж буй юм. Хайрын сараар олон хүнд хайр мэдрүүлэхийг зорилго болгож, эхний долоо хоногийг “Найз нөхдийн хайр”, хоёр дахь долоо хоногийг “Хосуудын хайр”, удаах долоо хоногийг "Гэр бүлийн хайр", харин дөрөвдүгээр долоо хоногийг “Эх орноо хайрлах хайр” хэмээн хувааж тодорхой ажлуудыг хийж байгаа аж.

Энэ удаад "Гэр бүлийн хайр"-ыг түгээх зорилгоор нийслэлийн дөрвөн дүүргийн 60 гаруй айл өрхөд нүүрс тараах ажлыг эхлүүлжээ. Энэхүү буянтай ажлыг “Шарын Гол” ХК дэмжиж хамтран ажиллаж байгаа аж. Сар шинийн баяр хаяанд ирж хүн бүр халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, дутагдах зүйлгүй шинэ сараа угтахыг хүсч буй энэ үед амьжиргааны баталгаажих төвшин доогуур айл өрхүүдэд жаахан ч гэсэн тус болох үүднээс ийнхүү нүүрс тарааж байгаа гэнэ.

Өнөөдөр Баянзүрх дүүргээс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй айлд тус бүр 10 шуудай нүүрсийг цагийн хуваарийн дагуу тараах юм. Буяны үйлсэд олны тус багаддаггүй шиг залуусын чин сэтгэлийн тус олон айлыг халуун дулаанаар гэрэлтүүлж, халуун дотно уур амьсгал бүрдүүлэх биз ээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.