Тариаланчид урамшууллын мөнгөө авч эхэллээ

Д.Тулга / Эдийн засаг

tariaТариаланчид улаанбуудайн урамшууллын мөнгөө авч эхэллээ. Нийтдээ 908 аж ахуйн нэгж, иргэний нэг тонн буудай тутмыг 70 мянган төгрөгөөр тооцон, данс руу нь шилжүүлж эхэлсэн байна. Энэ талаар ТЭДС-гийн захирал Н.Ариунболд ”Засгийн газрын энэ сарын 26 өдрийн хуралдаанаар тариаланчдаас гурилын үйлдвэрүүд болон ТЭДС-д нийлүүлсэн улаанбуудайн тн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

Эл шийдвэр дагуу ХХАА-н сайдын энэ сарын 29-ний өдрийн А/11 тоот тушаалаар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд нийт 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгож эхэллээ” гэв. Угтаа, улаанбуудайны урамшуулалд 35 тэрбум төгрөг шаардлагатай байсан ч УИХ-аас төсвийн тодотголоор 25 тэрбум төгрөг хуваарилсан учраас ийнхүү бууруулж олгохоор болсон гэдгийг салбарын яамны мэргэжилтнүүд учирлаж байлаа. Ямартай ч, Монгол Улсын Засгийн газраас 2007 оноос хойш тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор 128 тэрбум 912 сая 602 төгрөг зарцуулаад байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.