Солонгост хардалтаас болж 3 иргэнийг хөнөөжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

medee

Өчигдөр Өмнөд Солонгосын Сежон хотод зэвсэглэсэн эрэгтэй дэлгүүрт орж гурван хүнийг буудаж хөнөөгөөд галдан шатаасныхаа дараа амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө цагдаагийн газраас хураалгасан буугаа эргүүлэн аваад байсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээд хуучин найз бүсгүйгээ хардсаны улмаас гэрийнхэнтэй нь буудаж хөнөөсөн байна.

Гэрчүүдийн хэлснээр гэмт этгээд салсан найз бүсгүйгээ байнга харддаг байсан төдийгүй сонин, этгээд авир хэд хэдэн удаа гаргаж цагдаагийн газарт хүргэгдэж байжээ. Мөн галт зэвсэг хууль бусаар хадгалсан гэх шалтгаанаар хоёр ч гар буу хураалгаж байсан аж.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.